Monument to Yumjaagiin Tsedenbal
Юмжаагийн Цэдэнбал
Памятник Юмжагийну Цеденбалу
Yumjaagiin Tsedenbal (1916 - 1991)

Yumjaagiin Tsedenbal was the de facto leader of the Mongolian People's Republic from 1952 to 1984. He held the post of General Secretary of the Mongolian People's Revolutionary Party and other top positions in the country.


Tsedenbal made the most significant contribution to the development of Mongolia. Under his rule, industrial centers were established in the cities of Darkhan, Choibalsan, Erdenet, Hotol and Baganuur. Under him, the Mongolian Academy of Sciences was established, education received unprecedented development. By the 1950s, almost the entire Mongolian population had become literate.


He also began to carry out mass industrial industrialization of the country, relying on the help of the USSR and other socialist countries. Most of Mongolia's largest industrial facilities were established during his time.


In 1981, the flight of the first Mongolian cosmonaut, Jugderdemidiin Gurragcha, took place. It was a joint space project “InterCosmos”, in which the USSR and other countries of the Warsaw Pact Organization took part.


In 1984, as a result of an internal party conspiracy, Tsedenbal was dismissed from the post of General Secretary of the Central Committee of the MPRP, Chairman of the Presidium of the Great People's Hural of the MPRP and sent to Moscow with his wife for treatment. He died in Moscow in 1991.

Юмжаагийн Цэдэнбал (1916 - 1991)

Юмжаагийн Цэдэнбал нь 1952-1984 оны үеийн БНМАУ-ын бодит удирдагч юм. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон төрийн бусад өндөр албан тушаалыг хашиж байжээ.


Ю.Цэдэнбал Монгол Улсын хөгжилд хамгийн жинтэй хувь нэмэр оруулсан. Түүний засаглалын үед Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг хотуудад аж үйлдвэрийн төвүүд байгуулагдсан. Түүний үед Монголын шинжлэх ухааны академи байгуулагдаж, боловсрол урьд өмнө байгаагүй ихээр хөгжсөн. 1950-иад он гэхэд Монголын хүн ам бараг бүхэлдээ бичиг үсэгтэй болсон.


Тэрээр мөн ЗСБНХУ болон бусад социалист орнуудын тусламжид тулгуурлан улс орныг нийтэд нь аж үйлдвэржүүлэх ажлыг явуулж эхэлсэн. Монголын аж үйлдвэрийн томоохон байгууламжуудын ихэнх нь түүний засаглалын үед байгуулагдсан.


1981 онд Монголын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт нисэв. Энэ бол ЗХУ болон Варшавын гэрээний байгууллагын бусад орнууд оролцсон "Интеркосмос" хамтарсан сансрын төсөл байв.


1984 онд намын дотоод нууц явуулгаар Ю.Цэдэнбалыг МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалаас чөлөөлж, эхнэрийнх нь хамт Москвад эмчилгээнд явуулсан. Тэрээр 1991 онд Москвад нас баржээ.

Юмжаагийн Цэдэнбал (1916 - 1991)

Юмжагийн Цеденбал - фактический руководитель Монгольской народной республики с 1952 по 1984 год. Занимал пост генерального секретаря Монгольской народно-революционной партии и другие высшие должности в стране.


Цеденбал внес самый весомый вклад в развитие Монголии. При его правлении в городах Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хотол и Багануур созданы промышленные центры. При нем была создана Монгольская академия наук, небывалое развитие получило образование. К 1950-м года практически всё монгольское население стало грамотным.


Он же начал проводить массовую промышленную индустриализацию страны, с опорой на помощь СССР и других социалистических стран. Большинство крупнейших промышленных объектов Монголии были созданы во время его правления.


В 1981 году состоялся полет первого монгольского космонавта - Жугдэрдэмидийна Гуррагча. Это был совместный космический проект “Интеркосмос”, в котором принимал участие СССР и другие страны Организации варшавского договора.


В 1984 году, в результате внутрипартийного заговора, Цеденбал был освобожден от должности Генерального секретаря ЦК МНРП, Председателя Президиума Великого Народного Хурала МНР и отправлен в Москву вместе с женой на лечение. Умер в Москве в 1991 году.